Хойд цэнхэрийн агуу /Ховд аймаг Манхан сум/
Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших агуй юм. Тус агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий. Энэ агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, арслан заан, одос үхэр, мод зэргийг дүрсэлжээ. Эдгээр зургийг өтгөвтөр улаан болон цайвар зосон будгаар зурсан байна. Хойд цэнхэрийн агуй нь эртний дархчуулын гайхамшигт бүтээлийг агуйн зүүн талын нуранги багатай хунхнуудад өнгөц харсан хүнд үзэгдэхгүйгээр хадгалан бидний ше хүргэжээ. Тус агуйд янз бүрийн амьтдын зургийг улаан зосоор зурсан 4 хунх бий.
1-р хунх. Энд 20 гаруй канна гөрөөс, могой тэргүүтнийг зурж үлдээжээ.
2-р хунх. Уг хунх агуйн хамгинй том хунх бөгөөд агуйн хамгийн ур хийц сайтай гоёмсог зургуудыг агуулдөг юм. Хунхад арслан заан, тэмээн хяруул, аргаль, цацагт хяруул, цэн тогоруу зэрэг амьтдыг дээр дээрээс нь давхарлан гоёмсог байдлаар зуржээ.
3-р хунх. Хоёрдугаар хунхаар дамжин уг хунхад хүрэх бөгөөд зжрлаг тэмээг нилээн том хэмжээгээр чөлөөтэй дүрсэлсэн байхаас гадна янгир, нисэж яваа шувууг дүрсэлсэн байна.
4-р хунх. Энэ хунхад шувуу, гацуур мод, харайж буй гөрөөс зэргийг зурсан байна.
No comments:
Post a Comment